Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ оролцох юм.
Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73кг жинд Г. Одбаяр, -81кг жинд Н.Дагвасүрэн, +100кг жинд Б.Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -48кг жинд М.Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдах юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Өнөөдөр барилдах А.Уранцэцэгийн хувьд A хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Бельги, Чилийн жүдочдын аль ялсантай барилдана. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагт эхэлнэ.