Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн хөгжлийн тулга” ТББ, БНХАУ-ын визтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулж байна

Улаанбаатар хот дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байгаа. Үүнийг далимдуулан “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх ТББ http://visa2018.mn/ цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэд та бүхнийг сэрэмжлүүлж байна.

БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ аваагүйг албан ёсоор мэдэгдсэн болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *