Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдэх ажилд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож эмгэнэл илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэр талийгаачийн гэр бүлд орон сууц өгөхөө мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар талийгаачийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт өгсөн байна. Талийгаач Д.Батсайхан нь 2-14 насны дөрвөн хүүхэдтэй билээ.