Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ эхэлхэд нэг хоног үлдлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) маргааш Унгарын нийслэл Будапештэд эхлэх бөхийн төрлийн ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн нэрийг зарлалаа. Ингэхдээ тивүүдийн АШТ, эрэгтэйчүүд Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медвед, Яшар Догугийн нэрэмжит ОУТ, эмэгтэйчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм. Хэрэв чансааны эхний дөрвөн байрт багтсан тамирчин ДАШТ-д оролцохгүй бол дараагийн бөх байрыг нь эзлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн дөрвөн жинд тамирчин дэлхийн чансааны “Топ-4” багтсан. Дөрвөн бүсгүйгээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар Будапештийн дэвжээнд зодоглохгүй тул 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдана.

Харин эрэгтэй тамирчдаас маань нэг ч тамирчин дэлхийн чансааны “Топ-4”-т багтаагүй.

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ толгойлно

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ толгойлно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *