Categories
мэдээ нийгэм

Г.Ариунбаатар АСЕМ-ийн үеэр тоглолтоо толилуулна

АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалт маргааш Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт Europe and Asia: Global Partners for Global Challenges буюу Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл гэсэн уриан дор болох юм. АСЕМ-ын энэхүү дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс түүнд ийм санал тавьсан байна. Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг Монголдоо хийсэн бөгөөд өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселийг зорьжээ. Энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд эх орныхоо урлаг соёл, монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчлах нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд гоё концерт тоглоод ирнэ ээ” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *