Categories
мэдээ нийгэм

Нийт 324 алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах хүрээнд 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах аж. Нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм.

Өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй тэдний өдрийн цайнд зориулан Нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэсэн байна. Мөн хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2,000 ширхгийг өгчээ.

Жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг ТЦА-наас зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *