Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаан ирэх бямба гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг энэ бямба гарагт буюу 10 дугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болжээ.

Өмнө нь тус барилдааныг өнгөрсөн сарын 29-30-нд зохион байгуулахаар тов зарласан юм. Одоогоор Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад авсан учраас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байна.

Харин энэ нээлтийн барилдаанд барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *