Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр:Сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлчдийн ордон” барих, 1000 сэтгүүлчийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс мэдээлэл хийв.

“Сэтгүүлчдийн ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр км-ын зайд буюу 32-ын тойрогт байрлах, 678 кв.м талбайд байх аж. Газрын асуудлыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэж өгсөн байна. Нийт 16 давхар байхаар төлөвлөсөн “Сэтгүүлчдийн ордон”-ы барилгын зураг төслийн ажлыг “Марс Констракшн” компани гүйцэтгэх аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр тэднээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд гараанаас гарч байна. Сэтгүүлчдийн ордон иргэд, олон нийтэд үргэлж нээлттэй байна. Нийгмийн түүчээ болсон сэтгүүлчид нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө. Мөн сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна. Цаг наргүй ажилладаг Хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал” гэлээ.
1000 сэтгүүлчийн орон сууцжуулах төсөлд хамтран ажиллаж буй “Шинэ гарц” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа, “Шинэ гүрэн” төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ хоёр сая 300 мянган төгрөг боловч МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд бидний хийсэн судалгаа тооцоонд 400 сэтгүүлчийг орон сууцанд хамруулахад 1 сая 99 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй. Харин ч сэтгүүлчддээ илүү түргэн шуурхай үйлчилж, хамгийн түрүүнд ашиглалтад орсон барилгаас олгохоор ажиллана” гэв.
“1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт барих 1620 айлын “Шинэ гүрэн” иж бүрэн цогцолбор хороололд 400 сэтгүүлчийг орон сууцаар хангахаар болсон. Өнөөдөр баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурав. 2019 онд эхний 100 сэтгүүлч тус байрнаас нэг кв.м-ийг нь 1.09 сая төгрөгийн үнээр худалдан авах боломжтой болох аж. Уг хөтөлбөрт хамрах сэтгүүлч, Хэвлэл мэдээллийн ажилтныг сонгохдоо сэтгүүлч, редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх замаар сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтлах юм байна.
Сэтгүүлчдэд мэдээлэл өгсний дараа МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын “Шинэ гарц” ХХК-ийн ерөнхий захирал Б.Бадамрагчаа, “Сэтгүүлч ордон”-ы зураг төслийн гүйцэтгэх ажлын гэрээнд “Марс” констракшны төлөөлөл гарын үсэг зурав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *