Нийгэм, эдийн засаг, соёлын тухай ойлголт, мэдлэгийг зургаар дамжуулан хүүхдүүдэд олгох зорилго бүхий гар зургийн уралдааныг Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооноос зарласан байна.
Энэ уралдаанд Сэлэнгэ аймгийн найман сурагч бүтээлээрээ өрсөлдөж байгаа аж. Уралдаанд Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны 77 гишүүн орнуудын орон нутгийн 14-18 насны сурагчид оролцож буй. Гар зураг, постерийн эл уралдаан нь хүүхдүүдэд Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын тухай ойлголт, мэдлэгийг өгөхөөс гадна хүүхдүүдийнсэтгэн бодох танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх, зургаар дамжуулан сурагчдын зурах арга барил, чадварыг хөгжүүлэх зэрэг өргөн утга агуулгатай аж.