Categories
мэдээ нийгэм

“Сайншандын салхин парк” хоёр аймгийг цахилгаанаар хангана

сайншанд салхин цахилгаан станц зурган илэрцүүд

Энэ сарын 17-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж буй 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлт боллоо. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлыг дуусгажээ. Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож, эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлжээ. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байгаа аж.

Уг төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан байна. 55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр аймгийг цахилгаанаар хангах боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *