Categories
мэдээ нийгэм

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээний шоколадан урлалын төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо. Австралийн Мельбурн хотноо энэ сарын 10-13-ны хооронд болсон уг тэмцээнд Ч.Бүжинлхам 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал урлан оролцжээ. Уг тэмцээний эцсийн шатанд найман хүний бүтээлийг өрсөлдүүлснээс монгол бүсгүй ийнхүү алтан цомыг хүртсэн аж.

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Ч.Бүжинлхам баримлаа сар хагасын хугацаанд урласан бөгөөд байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан байна. Түүнийг бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү нь аж.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *