Categories
гадаад мэдээ

ОХУ-д “Восток-2018” цэргийн сургуулилалт эхэлжээ

ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын “Чугора” сургуулилтын талбайд орчин үеийн хамгийн том цэргийн сургуулилалт өнөөдөр эхэлжээ. “Восток-2018” нэртэй уг сургуулилалтад ОХУ, Монгол, БНХАУ-ын 297 мянган цэрэг оролцож байгаа юм байна. Энэ нь урьд өмнө нь хийж байгаагүй том хэмжээний стратегийн зэрэглэлийн нэгдсэн сургууль бөгөөд 36 мянган танк, хуягт машин, 1000 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, 80 байлдааны хөлөг онгоц оролцож байгаа гэнэ.
“Интерфакс” мэдээлснээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов “Восток-2018” нь ОХУ-ын армийн дөрвөн том стратегийн сургуулилалтын нэг гэдгийг онцолжээ. Тус цэргийн сургуулилалт энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *