Categories
гадаад мэдээ

Италийн театраас Эртний ромын алтан зоос гарч иржээ

Италийн өмнөд хэсгийн Комо хотын хонгилоос Эртний Ромын эзэнт гүрний үед ашиглагдаж байсан алтан зоостой ваар олджээ. Италийн Соёлын сайд Алберто Бонисолигийн хэлснээр “Крессони театрын сууринд хийсэн малтлагын үеэр алтан зоостой ваар олдсон. Алтан зоосны зарим нь Хонориус, Валентин III, Леон I, Антонио, Либио Северо зэрэг хаадыг дүрслэгдсэн. Одоогоот эдгээр зоосыг түүх, соёлын алинд хамаарахыг тогтоогоогүй байна. Гэхдээ археологийн талаасаа үнэт олдвор байх нь тодорхой” аж. Зоосон дээрх хаадын зургаар баримжаалахад алтан зооснууд нийтийн тооллын 474 оноос өмнөх үед хамаарах юм. Алтан зоос бүхий ваар олдсон Крессони театр 1807 онд нээгдэж, 1997 онд хаалгаа барьж, түүнээс хойш эзэнгүйдэж орхигдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *