Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийслэлд үйлчилгээний дөрвөн нэгдсэн төв үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн хойд хэсэгт амьдардаг иргэдэд зориулж зургаан буудалд “Оргил” салбарыг нээжээ. Одоо тус төвд нэгдсэн үйлчилгээний төвийг зоригсдын 15 хувь нь үйлчлүүлж байгаа юм байна.
Иргэд эндээс 24 байгууллагын 300 орчим төрлийн үйлчилгээг авах боломжтой аж. Тус салбар анх нээгдэхэд өдөрт 400-500 хүн үйлчилгээ авдаг байсан бол одоо хүртээмж нэмэгдэж 1100-1200 болсон тухай албаныхан мэдээлж буй юм.
Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн үйлчилгээ авдаг байна. Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд үйлчилж байгаа учир Нийслэлийн нийгмийн даатгал, халамж үйлчилгээнээс уг төвд үйлчилгээ хүргэх хүсэлт тавьжээ. Түүнчлэн Баянхошуунд нэгдсэн үйлчилгээний төв нээхээр төлөвлөөд байгаа аж.