“Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатар хотноо энэ сарын 4-8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулахад дээрх арга хэмжээ чиглэж буй аж. “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцох юм.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт 60 сэтгүүлч сурвалжлах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тэдний дунд шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна.