Categories
мэдээ нийгэм

ЕБС-д эрүүл мэндийн хичээл заана

Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 4-12-р ангид Эрүүл мэндийн хичээлийг долоо хоногт 1 цагаар орно.Нийгмийн хөгжил дэвшлийг дагаад өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул эрүүл мэндийн хичээлийг сэргээн дахин сургалтын хөтөлбөрт тусгахаар болсон юм.

Эрүүл мэндийн хичээл нь үндсэн зургаан зорилт, чиглэлтэй байх юм. Үүнд, хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийлэл гэсэн чиглэлтэй байх аж.

ЕБС-д Эрүүл мэндийн хичээл заах 2700 сургагч багш бэлтгэж эхэлсэн бөгөөд хичээлийн сурах бичиг хэвлэлтэнд шилжээд байгаа аж.

Одоогоор ихэнх аймагт эрүүл мэндийн хичээлийг заах тусгай багш бэлтгэгдээгүй байгаа учраас 4-5-р ангид анги удирдсан багш нар, 6-12-р ангид энэ хичээлийн жилд ажиллаж байгаа биологийн багш болон биеийн тамир эрүүл мэндийн багш нар хичээл заана.
Эрүүл мэндийн хичээл нь 1998-2014 оныг хүртэл ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тусгагдан цөөн цагаар орж байсан ч хүүхдэд хэт их ачаалал өгч байгаа, тусгай багш бэлтгэгдээгүй гэсэн шалтгаанаар сургалтын хөтөлбөрөөс хасагдсан байна.

Share
Tweet
Share
Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *