Есдүгээр сарын 12-нд Apple компани шинэ загварын IPhone гар утсаа олон нийтэд танилцуулахаар болжээ.
Танилцуулах арга хэмжээ нь Калифорни мужийн Купертино дахь Apple-ийн шинэ байгууламжид болох юм байна.
Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагт эхэлнэ.
Apple комдани гурван шинэ гар утасны загварыг танилцуулна. Үүнд:
- 6.5 инчийн “Oled” дэлгэцтэй загвар
- iPhone X загварыг сайжруулсан 5.8 инчийн “Oled” дэлгэцтэй “S” төрлийн загвар
- 6.1 инчийн LCD дэлгэцтэй загвар /илүү хямд/
Тус арга хэмжээнд “Apple watch”, шинэчилсэн “iPad Pro” болон “AirPods”-ийн дараагийн загварыг танилцуулах магадлалтай байгаа аж.