Categories
мэдээ нийгэм

Японы Засгийн газрын JDS тэтгэлэг зарлагдлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарлалаа. Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төв дээр зохион байгуулагдана. Үүнд:

2018.08.20 Даваа-18:30-20:00 цагт

2018.08.25 Бямба-11:00-12:30 цагт

2018.09.07 Баасан-18:30-20:00 цагт

2018.09.09 Ням-11:00-12:30 цагт

2018.09.13 Пүрэв- 18:30-20:00 цагт

Магистр, докторын элсэлтийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авч байгаа ажээ.

jp

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *