Categories
гадаад мэдээ

Пол Манафортын ялыг хөнгөлөх үү

POL MANAPORT зурган илэрцүүдАНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп,Пол Манафортын ялыг аль болох хөнгөрүүлэх талаас авч үзнэ гэдгээ ярилцлагынхаа үеэр зарлажээ. Энэ тухай Трамптай ярилцсан Фокс сэтгүүлийнсэтгүүлч Эшли Ирхарт мэдээллэсэн байна. Манафорт нь Трампын сонгуулийн төв байрны удирдагчаар ажиллаж байсан билээ. Тэрээр 80 жилийн хорих ял сонсоод байгаа аж.

“Миний бодлоор Трамп түүнийг өрөвдөж байгаа байх. Манафорт түүний төлөө хэсэгхэн хугацаанд зүтгэсэн ч тэд найзууд байсан. Ерөнхийлөгч маань түүний энэ бүх татварын асуудлуудыг нь мэдээгүй” гэж Ирхарт хэлжээ.

Ярилцлагын өмнөхөн сэтгүүлчдэд зориулсан тогтмол уулзалт ярилцлага болсон. Энэ үер Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсд,Манафортын талаар асуулт ирсэн байна. Үүнд тэрбээр “Түүний талаар ямар ч яриа болоогүй. Мөн түүний хэрэг ерөнхийлөгчид болон Цагаан ордонтой ямар ч холбоогүй” гэжээ.

Пол Манафортыг Виржин дахь Александр хотын шүүхийн гишүүд 18 зүйл ангиас наймд нь буруутгасан байна.Тэрээр татварын болон банкны хууль тогтоомжийг зөрчиж банкууд дахь гадаад дансыг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдсан юм.

Г.БАЯРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *