Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хүнсний барааны дундаж үнийн мэдээлэл

Махны дундаж үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7910 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр (0.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр (0.1%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 950-1200 төгрөг, хоёрдугаар зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 8.2 хувиар буурч 1005 төгрөгөөр, лууван 2.5 хувиар буурч 1535 төгрөгөөр, байцаа 2.8 хувиар буурч 1370 төгрөгөөр, хүрэн манжин 2.7 хувиар буурч 2165 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буурч 1180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da линкээс харна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *