Categories
мэдээ нийгэм

Үерийн далангийн ажил үргэлжилж байна

Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станц руу үер орох магадлал ихэссэн. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийгбүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хороо Эрдэнэтолгой УС-15 орчимд 90 мянган м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүлсэн.

Түүнчлэн даланг барих ажилд саад учруулаад буй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцын урд талын зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгах ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Онцгой байдлын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *