Categories
мэдээ соёл-урлаг

“Анир” зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Blue Mon” төвийн “Norphei Art” галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Н. Гүнчинсүрэн, Л. Давааням нарын “Анир” сэдэвт уран зургийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Анир” үзэсгэлэнд байгалийн сэдэвтэй 30 гаруй бүтээл олны хүртээл болж байгаа бөгөөд реалист академик уран зургийн чадварыг харуулж байгаагаараа онцлог аж.

“Анир” уран зургийн үзэсгэлэнгийн тухай зураач Н. Гүнчинсүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Хүүхэд байхаасаа л зураг зурсан. Нэгдүгээр ангид байхад манай дээд ангийнхан хэрэм зуруулдаг байсан. Дараа нь тавдугаар ангидаа хөгжим бүжгийн коллежид ороод сурсаар зураач болсон. Энэ удаагийн зургийн үзэсгэлэнгийн онцлог нь байгалийн зургаар дагнасан, хамтарсан уран зургийн үзэсгэлэн гэдгээрээ давуу талтай болж байна. Ирэх есдүгээр сард “UB Art” галерейд “Европын тэмдэглэл” гэсэн хамтарсан зургийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр байгалийн зургуудыг заримыг нь судалбар таталбар хийж байгаад урландаа ирээд бүтээл болгосон бол зарим байгалийн зургийг өөрийн нүдээр харж байгаад зурсан. Тухайлбал “цагаан суваргын орой” бүтээлээ Дундговь аймагт очиж байгаад зурсан, миний онцлог бүтээлүүдийн нэг юм.” Гэв.

Б. ОДГЭРЭЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *