Categories
мэдээ нийгэм

Энэ оны долдугаар сард 6599 эх амаржжээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний долоон сард 44654 эх амаржиж, 44948 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2677-гоор, амьд төрсөн хүүхэд 2703-аар нэмэгдсэн байна. Энэ оны долдугаар сард 6599 эх амаржиж, 6638 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 118-аар, амьд төрсөн хүүхэд 113-аар нэмэгдсэн байна.

Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний долдугаар сард 27 болж, өмнөх оны мөн үеэс гураваар нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний долоон сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 3657- гоор буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2568-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2336-гаар, вируст хепатитаар өвчлөгчид 31-ээр, сүрьеэгээр өвчлөгчид 168-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 1471-ээр, гонококкт халдвараар өвчлөгчид 366-гаар, трихомониазаар өвчлөгчид 128-аар, тэмбүүгээр өвчлөгчид 174-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 22-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 264 болсон байна.

Төрөлт нэмэгджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *