Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, НМХГ-ын Агаарын хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол” сэдэвт сургалтыг автотээврийн хяналтын байцаагч, инженер техникийн ажилтнууд болон нийтийн тээвэрт үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 60 гаруй төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.Төрийн хяналт-Иргэн таны төлөө сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тус сургалт нь автотээврийн салбарт хяналт тавьж ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах, агаарын бохирдлыг бууруулахад байцаагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Сургалтаар автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол, түүнийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, автотээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга зам, евро стандартын тухай ойлголт, олон улсын тээвэрт тавих хяналт зэрэг сэдвүүдээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.