Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт долдугаар сарын 19-ний өдөр орсон аадар бороо орсны улмаас үер бууж, 181 айл, өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны хүрээнд нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10 гаруй сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос зарцуулжээ.

Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад 31,1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа аж. Тиймээс Улсын Онцгой комиссоос 20 сая төгрөгийг шийдвэрлэхээр болсон.

Харин Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу, Их-Уул сумын засаг дарга Н.Амараатай уулзан, Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болж, талууд ойлголцлын гэрээнд гарын үсэг зурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо

Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр –Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгосон юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байна хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцууллаа. Цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүссэн юм.

Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *