Categories
мэдээ нийгэм

“Дуу бүжгийн чуулга-2018” уулзалт ирэх сард болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хамтран төрийн болон орон нутгийн өмчит дуу, бүжгийн чуулгуудын менежментийн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлага, стратегийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

“Бид: Шилдгүүдээ тодруулна, Шинэ дүр төрхөө тодорхойлно” уриан дор зохион байгуулагдах уг чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/ – д зохион байгуулагдах бөгөөд есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо “Соёлын төв өргөө”-нд тус уралдааны нэгдсэн гала тоглолт зохион байгуулагдсанаар өндөрлөх юм.

“Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалтын хүрээнд:

  • Уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар
  • Эрдэм шинжилгээний хурал
  • Байгууллагын танилцуулга бүхий бүтээлч үзэсгэлэн
  • Шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах уралдаан
  • Нэгдсэн гала тоглолт болно.

Чуулга уулзалтыг ерөнхий зохион байгуулалтыг Соёл урлагийн газрын даргын тушаалаар баталсан зохион байгуулах хороо болон тус газрын урлаг, уран бүтээлийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *