Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 23-нд болох үйл явдал

09.00 цагaaс “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн “Корпорэйт Конвеншн Центер”-т үргэлжилэн болно.

10.00 цагаас НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н “А” танхимд явагдана. Бүлгийн хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын орлогчид, Хотын ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.

11.00 цагаас Үндэсний түүхийн музейд археологийн судалгааны шилдэг олдворуудын шинжлэх ухааны шинэ нээлтийг албан ёсоор танилцуулна.

11.00 цагаас МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, үйлдвэрчний эвлэл, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо өөрийн байранд зохион байгуулах хэвлэлийн шуурхай хурлаар албан ёсоор мэдэгдэнэ.

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд “Сайн энергийн төв” ТББ-аас “Ub palace”-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагаас БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Ван И сайдын айлчлал ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийхээс эхлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *