Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж 90 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл дүрэмт хувцас бэлэглэж байсан удаатай. Үндэсний их баяр наадмаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.Дарханбат Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн. Тэрээр Монгол Улсын Начин болсныхоо баярыг хуваалцаж нэгдүгээр ангид элсэн орж буй 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө.