Categories
мэдээ нийгэм

Сумдад авто замын хяналтын пост ашиглалтад орлоо

Орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах, хамгаалах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дарви, Манхан, Мянгад сумдад авто замын хяналтын пост байгууллаа.

Энэ онд Цагдаагийн ерөнхий газраас 18 аймагт 27 пост шинээр байгуулж байгаа бөгөөд түүний гурван пост нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Эдгээр хяналтын пост нь ажлын байр, алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан гражтай, хатуу түлш болон цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэнээрээ онцлог ажээ. Орон нутгийн авто замын хяналтын байнгын постууд ашиглалтад орсноор гэмт хэрэг, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *