Categories
мэдээ спорт

Таеквондогийн спорт Пумсэ буюу тоот дасгалын төрлөөр эхэллээ

Азийн зуны спортын 18 дугаар их наадам өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 18 өдөр албан ёсоор эхэлсэн. Таеквондогийн спортоор Пумсэ буюу тоот дасгалын төрлөөр өнөөдөр эхэлж байна. Монгол улсаас Монголын Таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны дөрвөн тамирчин (Э.Буяншагай -58 кг, М.Түмэбаяр -63 кг, А.Нацагдорж -68 кг, П.Тэмүүжин -80 кг жинд) хоёр дасгалжуулагч (Хур Ин Ён, Д.Лхагвадорж) нэг шүүгч (Н.Эрдэнэбаатар) нарын хамт оролцож байна.

Монголын баг тамирчид тулааны төрөлд оролцож байгаа. Наймдугаар сарын 20 өдөр -58 кг жинд Э.Буяншагайгийн тулаанаар эхлэх юм.

Дашрамд дурьдахад Таеквондогийн спорт нь үндсэн хоёр төрөлтэй. Азийн зуны спортын наадам, Олимпийн их наадамд зөвхөн Олимпийн төрөлт Таеквондогийн спорт оролцдог. Өмнөх Инчеон 2014 Азийн зуны спортын 17 дугаар наадамд Монголын Олимпийн таеквондогийн тамирчин М.Түмэнбаяр хүрэл медаль хүртэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *