Categories
мэдээ нийгэм

Хориглосон бүсээс мал амьтнаа гаргаагүй иргэдэд үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагуудын холбогдох албан тушаалтнууд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 335 дугаар гармын байршилд буусан малчин өрхүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн саналыг сонссон байна.

Түүнчлэн хориглосон бүсээс малаа гаргаагүй буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Цэдэвдоржтой уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан тухайн иргэний санал хүсэлтийг хүлээн авч, тогтоол шийдвэрийг биелүүлэх талаар санамж өгчээ.

Нийслэлийн хориглосон бүсэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваагаар мал аж ахуй ихээр нэвтрэн орж ирдэг бөгөөд байнгын хяналтын пост барих ажлыг хийж хэрэгжүүлэхээр зураг төсөл, газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд пост барих газрын байршлыг үзэж, нийслэлийн холбогдох байгууллагуудад уг ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *