Азийн зуны спортын XVIII их наадмын өнөөдөр Индонезийн нийслэл Жакартад нээлтээ хийнэ. Тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-нд буюу маргааш монголын цагаар ням гаригийн 12:00 цагт эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанаар эхлэх юм.
Эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн, Ө.Батзул, 20-нд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Золбоо, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, 21-нд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар тус тус барилдана. Медалийн төлөөх барилдааныг MNB телевиз шууд дамжуулан хүргэх юм.
АЗИЙН НААДМЫН ХУВААРЬ:
Наймдугаар сарын 19
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Наймдугаар сарын 20
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Наймдугаар сарын 21
12:00-16:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа