Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.5 сая төгрөгөөр нийтийн орон сууцуудын зоорийн давхрын хорхой шавьж устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил наймдугаар сарын 15-ны өдрөөс долоо хоногийн хугацаатайгаар хийгдэж байна.
Энэ хүрээнд зоорийн давхарт ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай нийт 40 блок байранд ариутгал хийх аж.
Зоорийн давхар нь ариутгал хийгдэж буй нэг давхрын айл өрхүүд өөрийн гэртээ давхар ариутгал хийх шаардлагатай гэнэ.
Ингэснээр дээрх ажил илүү үр дүнтэй гэдгийг ажлын албаныхан хэлж байна. Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан сумын ЗДТГ, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Нийтийн орон сууцуудын СӨХ, “Дархан Ус суваг” ХК зэрэг байгууллагууд хамтран хийж байна.
Жил бүр хийгддэг энэхүү ажил нь иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд оршдог аж. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил энэ сарын 21-ны өдрийг дуустал хийгдэх төлөвлөгөөтэй байна.