Нийслэлийн ногоон суурьшлын бүсэд хээрийн зэрлэг амьтад орж ирэх явдал ихэсчээ. Ялангуяа өмхий хүрэн их орж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газарт иргэдээс дуудлага ирж байгаа талаар албаны мэргэжилтэн хэлж байна.
Мөн нийслэлд хээрийн амьтад болох туулай, чоно, бор гөрөөс ч цөөнгүй орж ирдэг байна. Бор гөрөөс нь зэрлэг нохдод хөөгдөөд л суурьшлын бүсэд орж ирэх, улмаар бэртэх гэмтсэн тохиолдол цөөнгүй байгаа гэнэ.
Тиймээс дээрх газраас нийслэлийн Мал эмнэлгийн малын эмчид үзүүлээд ямар нэгэн халдварт өвчин байгаа эсэхийг шинжлүүлээд, гэмтлийг нь тодорхойлж дүгнэлт гаргуулаад Амьтан асрах төвд аваачиж асардаг байна. Ингээд малын эмчийн хяналт дор асарч байлгаж байгаад бүрэн эдгэхээр байгальд нь тавьдаг байна.
Иймд гэмтсэн бор гөрөөс, начин шонхор шувууг байгальд тавьжээ. Начин шонхор шувууны далавч нь гэмтэж, нисч чадахгүй айлын хашааны гадаа олон хоносон талаар иргэд мэдээлэл өгчээ. Ингээд мал эмнэлгийн газар сар эмчилж эдгээсэн байна.
Энэ дагуу дээрх байгууллагаас ХАА-н Мал эмнэлгийн хүрээлэнд аваачиж үзүүлж, малын эмчээр тодорхойлолт гаргуулаад, байгальтай нь ойрхон, байгууллагын хашаанд асаргаа эмчилгээ хийж байгаа аж.