Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл 55 хувьтай байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссөнөөдөр хуралдлаа. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг комиссын гишүүдэд танилцуулсан юм.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 55 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд одоогийн байдлаар дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна. Түүнчлэн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 54,5 хувьтай явагдаж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *