Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхээс Ганц худаг хүртэлх чиглэлийн замыг засна

Дарь-Эх чиглэлийн авто замын эвдрэл гэмтэл сүүлийн бараг сар гаран иргэдийг бухимдуулж байсан гэхэд болно. Замаа засахыг олон ч хоног эрх баригчдаас шаардав. Үүний хүчинд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал 2018 оны 08 дугаар сарын 17-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *