“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ Төв аймгийн Заамар болон Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллажээ. Энэ үеэр гурван компаний үйл ажиллагаатай танилцан Туул голын гольдролд алт олборлож буйг илрүүлсэн байна.
“Дэлхийн монгол ногоон нэгдэл”ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Манай байгууллага энэ сарын есний өдрөөс эхлэн гурван өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллалаа. Тухайн сумдад ажиллахад гурван компани Туул голын сав дагуу алт олборлож, байгал орчинд хохирол учируулж байсан. Эдгээр компаний нэг нь УИХ-ын гишүүнЦ.Гарамжавын“Монполимет” ХХКюм. Онцгой хамгаалалтын бүс 50 метр, энгийн хамгаалалтын бүс 200 метр байдаг. Энэ хамгаалалтын бүс дотор олборлолт хийх, байшин барих хориотой. Гэтэл энэ компани удаа дараа хууль зөрчиж голын гольдрол дагуу алт олборлож байна.Урьд нь 2015, 2016 онд очиж шаардлага тавьж байсан.Гэтэл бидний шаардлагыг хүлээж аваагүй өдий хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн компаниуд нэр хаяг нь тодорхойгүй. Уг нь манай байгууллага Байгал орчны тухай хуулийн 32-р зүйлийн дагуутус компаниудад үзлэг шалгалт хийх эрхтэй. Гэтэл биднийг оруулдаггүй, холбогдох албан тушаалтнууд байхгүй гэсэн хариу өгсөн. Иймээс өнөөдөр Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад шаардлага хүргүүлнэ. Үүнд Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудыг зогсоож, байгал орчинд учруулсан хохирлыгбарагдуулах, цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлээр манай байгууллагатай хамтран ажиллах гэсэн хоёр шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох хэрэгтэй” гэлээ.
“Дэлхийн монгол ногоон нэгдэл”ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Алтангэрэл “ Бид дөрвөн жил дараалан шалгалт хийх явцад “Монполимет” ХХК туул гол дотор томалтныкарьераа ажилуулж байсан. Шаардлага тавьсан ч биднийг эсэргүүцсээр байна. УИХ-н гишүүн Ц.Гарамжав өөрөө хуулиа гаргачихаад зөрчөөд байгал орчноо сүйтгэж байгаа нь үнэхээр харамсалтай. Иймээс бид энэ хүний эсрэг зогсож тэмцэх болно” гэлээ.
С.ОЮУНЖАРГАЛ