Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн гаралт өсжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 22597 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеэс 42.2 хувиар өссөн байна. Ийнхүү өсөхөд хулгайн гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг болон хүчингийн хэргийн өсөлтүүд голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 19484 болсны 1028 нь 18 хүртэлх насны хүүхдүүд, 8530 буюу 43.8% нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг өнгөрсөн сарын дунджаар 110 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31-ээр буюу 39.2 хувиар өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *