Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгтэй тэмцэхээр агаарын эргүүл хийж байна

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилдаа нисдэг камер, дроныг ашиглаж байна.

Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Даланзадгад сум, Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг, Гурвантэс сум дахь Цагдаагийн тасаг, Гэрээт цагдаагийн тасгууд 6 ширхэг дроноор эргүүл, шалгалт хийж байгаа юм байна. Мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэсгүүд дроноор эргүүл хийж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *