Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгос хувийн 38 их, дээд сургуулиа хаана

Өмнөд Солонгос улсын Боловсролын яам 2021 он гэхэд тус улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн тодотголтой 38 их, дээд сургуулийг хаах болсон тухай албан ёсоор мэдээллээ.

Хувийн их, дээд сургуулиудыг хаах болсон гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд сургуульд суралцах оюутан залуусын тоо ихээхэд буурч байгаатай холбоотой аж.

Тодруулбал, энэ хичээлийн жилд 480.000 оюутан их, дээд сургуульд элссэннь гурван жилийн дараа 56.000-аар буурах болно гэж дүгнэжээ. 2021 онд 424.000 болох ба дөрвөн жилийн сургалттай 333 сургуулийн 38 нь элсэх оюутангүй болох урьдчилсан тооцоо гарсан байна.

Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд тодорхой шалгуурын дагуу хувийн 38 их, дээд сургуулийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох болжээ.

З. МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *