Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км орчимд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон. Энэ ослын үеэр бэртэж гэмтсэн хүмүүсийн тоог албан ёсны эх сурвалжууд одоогоор эцэслэн мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар, өнөөдөр 13 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, 7 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор үзлэг, оношилгоо хэвийн хийгдэж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хүнд, бусад хүмүүсийн биеийн байдал сайн, хөнгөн гэмтэл авсан, шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа юм байна.

Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *