Хүн өдөрт найман цагаас илүү хугацаагаар унтах нь оюун санаанд хор хөнөөл учруулаад зогсохгүй цус харвалт, зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Их Британийн Килийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн талаар “Science Alert” сэтгүүлд мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.
Мэргэжилтнүүд нийтдээ гурван сая гаруй хүнийг оролцуулан 74 судалгаа хийсэн байна. Арван цаг унтсан хүнийг долоон цаг унтсан хүнтэй харьцуулахад нас барах магадлал 30 хувиар илүү байжээ. Тодруулбал, харвалтын улмаас нас барах эрсдэл 56 хувиар, зүрх судасны өвчлөлийн улмаас нас барах магадлал 49 хувиар тус тус өссөн байна.
Бага унтах нь хүний биеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг 44 хувиар нэмэгдүүлдэг ажээ. Өмнө нь АНУ-ын Альберт Эйнштэйний нэрэмжит Анагаах ухааны коллежийн эрдэмтэд унтах цагаа зөв зохицуулж, сайтар амрах нь ажлын бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлж, хөгжилтэй, эрүүл чийрэг байлгадаг талаар тайлбарласан байна.
Шөнө сайн унтаж амрахад дэр чухал аж. АНУ-ын Үндэсний сангийн мэргэжилтнүүд хэрвээ тухтай, бөх гэгч унтаж амрахыг хүсвэл хөл дороо дэр ивэхийг зөвлөсөн байна.