Categories
мэдээ нийгэм

​Орхон гол үерийн аюултай түвшинөөс давжээ

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эх авдаг Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см, Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см давсан байна.

Мөн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/ , Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, Байдраг-Баянбүрд харуул орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *