Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэгүй аймаг” хэлэлцүүлэг өрнөлөө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 105 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Сүрьеэгүй аймаг” олон талын оролцоог хангах ухуулга, нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг, сүрьеэгийн тусламж үйлчилгээг зохицуулагч бэлтгэх сургалт 2018 оны наймдугаар сарын 07-08 өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна.

Уулзалт хэлэлцүүлгийн арга хэмжээнд МӨАУМХ-ны захирал, мэргэжилтэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн СТСАны мэргэжилтэн, Сүхбаатар, Мандал сумдын Засаг даргын тамгын газрын дарга, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга /ӨЭМТ/нар, шийдвэр гаргагчид оролцож байна.

Өнөөдөр сүрьеэгийн тусламж үйлчилгээг зохицуулагч бэлтгэх сургалтанд Нэгдсэн эмнэлгүүдийн сүрьеэгийн диспансерийн эмч, сувилагч, ӨЭМТ-ийн эмч, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *