Categories
мэдээ нийгэм

Тайван улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах санал тавилаа

Баян-Өлгий аймгийн Засаг даргын урилгаар Тайваний шилдэг мэргэжлийн эмч сувилагч нараас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Фүжи Нийгэмлэгийн халамж, буяны сангийн дэмжлэгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр ирлээ.

Эмч нарын баг 2018 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 03-ны өдөр хүртэл тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж үзлэг шинжилгээнд хамруулан тохирох эмийг олгож ажиллах юм.

Тэднийг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж өндөр настан болон амьдралын бололцоо тааруу алслагдсан сум багийн иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг санал болгов.

Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн хамтын ажиллагааны чиглэлээр жил бүр тус аймгаас Тайван улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар санал тавьж тохиролцоонд хүрлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *