Categories
мэдээ нийгэм

​Хан-Уул дүүрэгт ажилд зуучлах өдөрлөг болж байна

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах арга хэмжээ болно. Дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор 700 гаруй нээлттэй ажлын байр бүхий “Говь”,”Эко-констракшн“,”Нью пос”,“Номин холдинг”,”Жой тройзон”,”Гоёо”ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагуудтай хамтран “Халамжаас хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөгийг зохионо. Өдөрлөгийг 2018 оны долдугаар сарын 26,27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээний үеэр иргэд, ажилгүй зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангах, ажлын байран дээрх мэргэжил олгох сургалтанд хамрагдах, ажилд зуучлан, орлоготой болгох, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл зөвлөгөө авах, зорилтот бүлгийн иргэдэд захиалсан иргэний үнэмлэхийг нь олгох, хорооны хэрэгцээ шаардлаганд тулгуурласан нийтийг хамарсан ажлыг эхлүүлнэ. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхэд, ахмад , эмэгтэйчүүдийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх, ЭМНДХэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэнд нийгмийн даатгал,тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, сайн дурын даатгал шинээр нээх, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй бөглөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн 13-р хорооны Хуучин автобусны буудлын орчим талбайд долдугаар сарын 26-ны өдрийн 10.00-13.00 цагт , 12-р хорооны байрны хажууд долдугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт, 14-р хорооны хажуугийн талбайд долдугаар сарын 27-ны өдрийн 09.30-14.00 цагт тус тус зохион байгуулна.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *