Categories
мэдээ нийгэм

​“Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөр төвлөрлийг сааруулна

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2018-2021 оныг дуустал хэрэгжүүлэнэ. Төслийг “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалттай ажлын байр” гэсэн төрлөөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийллээ. Тэрээр ажилгүйдэл ядуурлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх ажил юм. Учир нь 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Дэлхийн банк, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 2014 оныхоос нэмэгдэн 10 хувь болсон гэх судалгаа байна. Үүнээс энэ онд 7,4 хувьтай болж буурсан ч ажилгүйдал, ядуурал байсаар байгаа гэв.

Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эдийн гол тулгуур болдог. Иймээс “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслөөр энэ онд 520 гаруй гэр бүлийг хамруулах юм. Мөн уг төслөөр “төвлөрлийг сааруулах, утааг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж” ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.

Хэрэгжүүлэх дараагийн төсөл нь “Зохион байгуулалттай ажлын байр” юм.Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар хөдөлмөр эрхлэгчдийн 75,4 хувь нь хот, 24,6 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Иймд уг төсөл нь сум хооронд ажилгүй байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хоршин ажиллаж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчийн нөхөрлөл, хоршоо болоход дэмжлэг үзүүлэхэд гол зорилго нь чиглэгджээ. Мөн иргэд өөрийн амьдралын туршилга, ур чадварт түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өргөгтөх, хадгалгах үйл ажилгааг дэмжихээр Хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлөөр өмнө батлагдсан хөтөлбөртөө өөрчлөлт оруулжээ. Үүндэргэлтийн хөрөнгийн гурван сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгодог байсныг тав сая төгрөг болгож 36 сарын хугацаатай олгох аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдах хүмүүсийн насыг 15-39 байсныг 18-45 болгож хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *