Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 26-нд болох үйл явдал

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Тодосгогчтой хэт авиан шинжилгээ, Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо” сургалт эхэлнэ. Утас:91110769

09.30 цагт Нийслэлийн 62 дугаар сургуулийн гадаа талбайд БНСУ-ын Пусан хотын эмнэлгийн эмч нар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Утас:89966881
10.30 цагт Монголын үндэсний олимпийн хорооонд Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллага, Монголын Шинкиокушинкай Каратегийн холбооноос Каратегийн спорт 2020 оны зуны олимпод албан ёсны төрөл болон орох талаар мэдээлэл хийнэ. Утас:88114816, 91910221
10.50 цагт НОБГ-аас өөрийн байрандаа нийслэлд тохиолдож буй гамшиг, ослын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Централ таур”-т ДЭМБ-ын ХДХВ,ДОХ-ын газрын дарга Готфрид Хирншол, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99179899
12.00 цагт ХНХЯ-нд “Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалтай ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийнэ. Утас:91915340
12.30 цагт Монголбанк өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *