Хөлбөмбөгийн Deren FC клуб ОХУ-ын тоглогч Андрей Зориныг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа.
21 настай, хагас хамгаалагч А.Зорин өмнө нь ОХУ-ын FC Krasnodar, Эрхүү хотын FC Baikal болон Сатурн Раменское зэрэг багуудад тоглож байсан туршлагатай аж.
Тэрээр өнгөрсөн Бямба гарагт Дэрэнгийн төлөө анхны тоглолтдоо оролцож, Андууд сити багийн хаалганд гоол оруулсан билээ.