Categories
мэдээ нийгэм

Манай улсад ирэх тайланд жуулчдын тоо нэмэгджээ

Улсын хилээр энэ оны эхний хагас жилд орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна. Үүний 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Тодруулбал, гадны зорчигчдын 98.7 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж буй юм. Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 34.9 мянгаар буурчээ. Зорчигсдын 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Тэдний 85.1 хувь аяллын зорилгоор хилээр нэвтэрсэн бол 35.4 мянга нь буюу 14.9 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 79.6 хувиар, Турк улсынх 58.7 хувиар, Индонез улсынх 47.1 хувиар, ОХУ-ынх 28.7 хувиар, Энэтхэг улсынх 26.3 хувиар өссөн байна. Харин БНАСАУ-ынх 315, Вьетнам улс 231, Малайз улс 167, Япон улсын жуулчид 1526 хүнээр буурчээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 70.3 хувь нь эрэгтэйчүүд, 29.7 хувь нь эмэгтэйчүүд байна хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *